Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж, сэрүүвтэр байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур +15...+17 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.