Улаанбаатар 10 градус дулаан байна

Улаанбаатар 10 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.