Улаанбаатарт 16 градус дулаан байна

Улаанбаатарт 16 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +12..+17 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.