Өнөөдөр /2022.12.02/ “Тусгаар тогтнол” математикийн олимпиадын хоёрдугаар шат өнөөдөр эхэлжээ.
Тодруулбал, Энэхүү математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал бүхий хоёр үе шаттай бөгөөд математикийн олон улсын олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа аж. Мөн ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казахстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас найман сурагч оролцохоор иржээ.