Боловсон бие засах газрын нэрээр АХБ-ны 30 сая ам.долларыг "салхинд хийсгэсэн үү"

Боловсон бие засах газрын нэрээр АХБ-ны 30 сая ам.долларыг "салхинд хийсгэсэн үү"

Эдийн засгийн байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар /2022.11.30/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгид жуулчид татахын тулд  хөдөө, хотын алинд ч дэд бүтэц буюу бие засах газрын асуудлыг шийдэх ёстой. Хэнтий, Баян-Өлгий, Хөвсгөлд очлоо. Нисэх буудлын бие засах газар нь ажиллахгүй, усгүй байх жишээтэй.

Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бие засах газрын асуудлыг шийдье гээд 30 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн.

Гэтэл технологийг нь буруу хийсэн гэх шалтгаанаар бие засах газруудын нэг нь ч өнөөдөр ажиллахгүй байна.  Би бүр Байгаль орчны сайд, дэд сайдтай нь хамт явж үзсэн. Тэр ажлыг хийсэн хүмүүст ямар хариуцлага тооцох вэ.  20, 30 сая долларын төсөл хэрэгжээгүй. Тэрийг  яах вэ.  Энэ алдааг  давтахгүй байх нь их чухал байна. Яаж дэд бүтцийг нь бэлдэх үү. Халуун, хүйтэн устай, бие засах газартай байх асуудал нэг номерт байгаа" гэсэн юм.