ЧУУЛГАН: Газрын тухай хуулиар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

ЧУУЛГАН: Газрын тухай хуулиар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.25/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

Хуралдаанаар газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 

Учир нь энэхүү хуулийн төслийн талаар дахин хэлэлцэж, салбарын мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсох зорилгоор завсарлага авч буйгаа бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө