Ж.Сүхбаатар: Хятадад хийх Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна

Ж.Сүхбаатар: Хятадад хийх Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, “Хот хөдөөгийн сэргэлтийн тухай хүрээнд УБ хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих ЗГ-ын тогтоол гарч байна. Голоо санаа нь өөрийн орлогоор өөрсдийгөө аваад явдаг зургаан аймаг, алслагдсан гурван дүүрэгт хүн амаа 20 хувиар нэмэх, бусад аймгуудад 10 хүртэл хувиар нэмэх бодлого явагдаж байна. Улаанбаатар хотын захын дүүргийн иргэд, ажлын байрыг захиргааны аргаар шахаад гаргах талаар санал хэлдэг. Харин энэ удаад хөөж тууж байгаа хэлбэрээр биш, Улаанбаатар хотоос дэмжээд үдээд өгдөг нөгөө талаас хүлээж аваад угтдаг агуулга руу оруулсан байдлаар ажлыг явуулах шийдвэр гарч байгаа. 2023 оны улсын төсөвт тусгагдсан ажлууд бий.

Тухайлбал, ипотекийн зээлийн гурван хувь, төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх, дулаан цахилгааны төслүүдийг орон нутагт үйлдвэрлэсэн бол эхний гурван жилд 90 хувь татвараас хөнгөлөх, дараагийн гурван жилдээ 50 хувь гээд мөн бизнесээ тийшээ шилжүүлбэл зээлийн нэг хувийн хүүтэй байх зэрэг олон асуудлыг ярьсан. Газрын асуудал ч УИХ дээр газрын хууль багцаараа яригдаж байна. Хуучин орон нутаг руу иргэдээ шилжүүлэх тухай ярихад үл бүтдэг байсан бол одоо УБ хотын иргэд өөрсдөө ч шилжих хүсэлтэй байна” гэв.

Мөн МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна. Энэ үеэрээ УБ хотод төмөр зам доогуур шинээр авто замын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулагдана гэдгийг онцоллоо.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө