Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.01.29/ нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө ялимгүй цас орно, салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.