2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 4800 удаа газар хөдөлжээ

2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 4800 удаа газар хөдөлжээ

Манай улсад 2010 онд гэхэд 3.5 магнитуудаас хүчтэй газар хөдлөлт 31 удаа бүртгэгдэж байсан бол сүүлийн арван жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байна. Харин 2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 4800 удаа газар хөдлөлт болжээ. Үүнээс 3.5 магнитуудаас дээш хүчтэй тав бүртгэгдсэн байна.

Тодруулбал, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм. Газар хөдлөлийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.