ФОТО: В.Путин Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

ФОТО: В.Путин Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Сүхбаатарын талбайд угтан авсан юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Үүний дараа хоёр улсын тэргүүн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийх юм. Түүнчлэн албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товлосон. 

Дашрамд, энэ удаагийн айлчлалыг 270 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилж байна.