ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын медальтнуудыг хүлээн авч уулзан, батламж гардуулж байна

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын медальтнуудыг хүлээн авч уулзан, батламж гардуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, батламж гардуулж байна. 

"Токио-2020" олимпын наадмаас:

  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай мөнгөн медаль,
  • Жүдо бөхийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль,
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль,
  • Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль,
  • паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн билээ.