ЗГ: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд “Pfizer” вакцин хийлгэж болно

ЗГ: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд “Pfizer” вакцин хийлгэж болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар/2021.05.27/ гаргасан шийдвэрүүдийг урьдчилсан байдлаар танилцууллаа. Үүнд:

  • “Хүүхдүүдэд вакцин хийх боломжтой эсэхийг үргэлжлүүлэн судалж байна. Харин жирэмсэн эхчүүд өөрсдийн сайн дурын шийдвэр дээр үндэслэж, “Pfizer” вакцин хийлгэж болно. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Verocell вакциныг хөхүүл ээжүүдэд хийж буй. Харин вакциндаа хамрагдаж амжаагүй эхчүүд “Pfizer” хийлгэж болох аж. Түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцин хийлгэж амжаагүй байсан иргэд уг вакцинд хамрагдах боломжтой. 
  • Зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх чиглэл авч ажиллаж байна. Харин эх орондоо ирж буй монголчуудад заавал вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн эх орондоо ирээд вакцин хийлгэх боломжтой. 
  • Орон  сууцжуулах хөтөлбөрийг онцгойлон анхаарч ажиллах чигэлийг Ерөнхий сайд өгөв. Хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх, тусгайлсан төрийн бодлого гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Нэг тулгамдаж буй бэрхшээл нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ бараг хоёр дахин өссөн байна. Тиймээс үнийг тогтворжуулах, худалдан авалтад нөлөөлөхгүй байлгах боломжийг судлах ажлын хэсэг байгуулна.
  • Токиогийн олимпод оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Мөн олимпын шигшээ багийн тамирчдын цалинг зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, цаашид 1.2 сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Харин дасгалжуулагчдынх нь цалинг 1.5 сая төгрөг болгоно гэв.

ВИДЕО: