ЭМЯ: Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нарыг ажлаас халаагүй, сэлгэн томилсон

ЭМЯ: Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нарыг ажлаас халаагүй, сэлгэн томилсон

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. 

Тэгвэл энэ тухай Эрүүл мэндийн сайт Д.Мөнхсайхан тайлбар хийжээ. Тэрбээр "Албан тушаалаас нь чөлөөлөөгүй. Харин сэлгэн томилсон" гэжээ. Тэднийг чухам ямар албанд томилсон нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яаманд бүтцийн өөрчлөлт нэрээр 30 ажилтанг хөдөлгөсөн байна.