Б.Энхбаяр: Ёс зүйгүй даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос гарах хүсэлтэй байна

Б.Энхбаяр: Ёс зүйгүй даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос гарах хүсэлтэй байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр төмөр замд дарга болсон авилгачид төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно” гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Гэтэл Б.Энхбаярын илэрхийлсэн байр сууринд УБТЗ ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” гэсэн. Харин тухайн үед Ж.Пунцагийг зарим иргэд “олон нийтийн сүлжээнд танхайрахаа зогсоох”-ыг сануулж байсан юм. 

Ж.Пунцагийн дээрх мэдээлэлтэй холбогдуулж УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос УИХ-ын холбогдох байнгын хороонд Б.Энхбаяр нарын гишүүдэд хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан.

Гэтэл Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ  тус гомдолд нэр дурдагдсан УИХ-ын гишүүдтэй уулзаж, тайлбар аваагүй атлаа авсан мэтээр албан бичиг хөтөлж хариу мэдэгдэл хүргүүлсэн нь нотлогдсон юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр төмөр замд дарга болсон авилгачид төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно” гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Гэтэл Б.Энхбаярын илэрхийлсэн байр сууринд УБТЗ ХНН-ийн албаны дарга Ж.Пунцаг “Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш. 16 мянган салаавч шүү, чамд. Чамд төмөр замчид тэр коронагаас илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү” гэсэн. Харин тухайн үед Ж.Пунцагийг зарим иргэд “олон нийтийн сүлжээнд танхайрахаа зогсоох”-ыг сануулж байсан юм. 

Тэгвэл Ж.Пунцагийн мэдээлэлтэй холбогдуулж УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос УИХ-ын холбогдох байнгын хороонд Б.Энхбаяр нарын гишүүдэд хариуцлага тооцуулахаар гомдол гаргасан бололтой.

Гэтэл Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ  тус гомдолд нэр дурдагдсан УИХ-ын гишүүдтэй уулзаж, тайлбар аваагүй атлаа авсан мэтээр албан бичиг хөтөлж хариу мэдэгдэл хүргүүлсэн олны шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тус албан бичигт “УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд нэр бүхий гишүүдтэй уулзаж, гишүүдэд ёс зүйн асуудлаар сануулга өгсөн болно” гэжээ. 

Гэтэл УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нь  бодит байдал дээр гишүүдтэй огт уулзаагүй, хамтаараа шийдвэр гаргаагүй дээрх албан бичгийг үйлдсэн байгаа юм. 

Дээрх асуудлаас үүдэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүсэлт хүргүүлж, тус байнгын хорооноос гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Тэрбээр Ёс зүйгүй даргатай УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос гарах хүсэлтэй байна гэжээ.