Я.Содбаатар: 22-ын товчоон дээр иргэн нас барсан нь тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүйтэй холбоотой

Я.Содбаатар: 22-ын товчоон дээр иргэн нас барсан нь тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүйтэй холбоотой

Энэ сарын 8-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатарт ирсэн хүнд өвчтэй эмэгтэй 22-ын товчоогоор нэвтэрч чадалгүй байсаар нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа талаар бид мэдээлж байсан. 

Тэгвэл энэ явдлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар“22-ын товчоон дээр гарсан явдалд хариуцлага тооцогдоод явна. Хуулиар эрүүл мэндийн шалтгаантай хүнийг нэвтрүүлэх асуудал зохицуулагдсан байсан. Тэр үед  нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүйгээс ийм байдал гарсан. Би товчоодоор явсан. Тэнд байгаа алба хаагчид амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Явж байхдаа тодорхой чиглэл өгсөн. Иргэдийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой түр журам гарсан. Ирж байгаа иргэдэд Эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар хөнгөн шуурхай үйлчлэх, хүлээлгэж өгөх эмнэлгүүд нь тодорхой байгаа юм билээ” гэж өнөөдрийн чуулганы үеэр хэллээ.