Цагаан давааны хогийн цэгт Covid-19 халдвар гарсан нь батлагджээ

Цагаан давааны хогийн цэгт Covid-19 халдвар гарсан нь батлагджээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.12.23/ мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат: Цагаан давааны хогийн цэгт Covid-19-ийн эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлэхээр болсон гэлээ.

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21-28-ны хооронд 80.000-90.000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.22/ байдлаар 6086  иргэн шинжилгээнд хамрагджээ.

Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээг 19 цэгт хийж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 13720 иргэн шинжилгээнд хамрагджээ.

Шинжилгээг 09.00-17.00 цагийн хооронд авч байгаа бөгөөд иргэд иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа" гэлээ.