П.Нүрзэд: Үндсэн дүрмийг түүхэндээ анх удаа бүрэн хэлэлцлээ

П.Нүрзэд: Үндсэн дүрмийг түүхэндээ анх удаа бүрэн хэлэлцлээ

Ардчилсан намын Х их хурал үндсэн дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан өнөөдөр Улсын дээд шүүх /УДШ/-д хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулж, АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдтэй ярилцлаа. 

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд: Үндсэн дүрмийн шинэчлэлийг сарын хугацаанд УДШ-д бүртгүүлэх хуультай. Цар тахалтай холбоотойгоор УДШ аливаа хүсэлт, гомдлыг шуудангаар болон цахимаар авч байгаа юм байна. Энэ дагуу өнөөдөр илгээлээ. 

Ардчилсан нам бол 31 жилийн түүхтэй нам. Түүхэндээ анх удаа дүрмээ бүрэн хэлэлцлээ. Шинэчилсэн дүрэмд санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгохоор оруулсан. Санхүүгээ ил тод болгож, шинэчлэлийг өөрсдөө эхэлье хэмээн шийдсэн. УДШ дүрмийг баталсны дараа намын дарга болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ. 

ҮЗЭХ: