Сүүлийн 24 цагт коронавирусийн 63 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн 63 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 63 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 36 нь Улаанбаатар хотод, 27 нь орон нутагт бүртгэгджээ.  Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 981,807-д хүрсэн байна. Түүнчлэн коронавирусийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2130 хүн эндээд байгаа ажээ.