Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар Ц.Бат-Энхийг томилжээ

Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар Ц.Бат-Энхийг томилжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Ц.Бат-Энхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч гэсэн албан тушаалаас нь чөлөөлж, тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар сэлгэн томилжээ. 

Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ТӨХК, ТӨҮГ-ын орлогч, дэд захирлын орон тоог хасаж байгаа юм. 

Ц.Бат-Энх нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга,  Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны наймдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлаар томилогдсон байдаг.