Баяр наадмыг зохион байгуулах комиссын ажлын хэсэг хуралдаж байна

Баяр наадмыг зохион байгуулах комиссын ажлын хэсэг хуралдаж байна

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Баяр наадмыг зохион байгуулах комиссын ажлын хэсгийн хурал өнөөдөр /2022.06.24/ хуралдсан байна. Хуралдаанаар наадмын зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Тус ажлын хэсэг долоо хоног бүрт хуралдаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа төрийн хүндэтгэлийн тоглолтыг ард түмэнд илүү ойртуулах үүднээс Сүхбаатарын талбайд зохион байгуулах асуудлаар хуралдсан байдаг. Мөн баяр наадмыг зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн билээ.