Өнөөдөр /2022.06.22/ цахим сүлжээнд /твиттер/ гарсан хүүхдүүд зодолдсон бичлэгийн хүрээнд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийжээ.
Тодруулбал, "Хүүхдүүдтэй зодолдуулж байна” гэсэн 20 секундын бичлэг бүхий мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, "Хүннү 2222" хотхоны B2 давхрын зогсоол дээр Х нарын 10-13 насны эрэгтэй 6 хүүхэд зодолдсон болохыг олж тогтоонсон байна. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Likee гээд энэ апп дээр тэр групп нь байдаг юм байна. Sunshine-ий хүүхдүүдийг Хүннү 22-н хүүхдүүдтэй зодолдуулж байна. pic.twitter.com/fMOFXpd3q4
— oдк• (@MglUgly) June 21, 2022