Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, нутгийн зүүн хэсгээр хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.