ВИДЕО: "Ялалтын төгсгөл нь дипломат харилцаа байх нь гарцаагүй" гэж В.Зеленский мэдэгджээ

ВИДЕО: "Ялалтын төгсгөл нь дипломат харилцаа байх нь гарцаагүй" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украины Оростой хийж байгаа дайнд ялах нөхцөлийг нэрлэжээ. Тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөсний гурван жилийн ойг тохиолдуулан ярилцлага өгөх үеэрээ дээрх нөхцөл байдлын талаар тайлбарласан байна. 

В.Зеленский "Ялалт хэцүү байх болно. Цус урсгана, ялалт нь тулалдаанд байх болно. Гэхдээ төгсгөл нь дипломат харилцаа байх нь гарцаагүй” гэжээ. Түүний хэлснээр, Украины газар нутгийг эцсийн байдлаар эргүүлэн авахад дипломат үе шат зайлшгүй шаардлагатай. Зарим зүйлийг Украин, Орос хоёр хэлэлцээрийн ширээний ард суухаас өөр аргаар шийдэж чадахгүй аж. Учир нь "Бид бүгдийг буцааж авахыг хүсч байна, гэхдээ ОХУ юу ч өгөхийг хүсэхгүй байна" гэж В.Зеленский тайлбарлажээ. 

Мөн тэрээр, “Украиныг 700 мянган цэрэг хамгаалж байна. ОХУ Украиныг хоёр, гурван өдрийн дотор булаан авах боломжтой тухай шинжээчид ярьж байсан ч, Украины зэвсгийг багтаасан олон зүйлийн талаар мэдээгүй. Дайнд хүрз барьж ялах боломжгүй. Дайн эхлэхээс өмнө манай зарим түншүүд суваг ухахыг санал болгож, бид зэвсэг гуйж байсан" гэж онцолжээ. 

Эх сурвалж: Focus.ua




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө