Оросын цэргүүд Мариуполь хотын театрыг бөмбөгдөх үеэр амь үрэгдсэн иргэдийн цогцсыг гаргаж, булсан гэв

Оросын цэргүүд Мариуполь хотын театрыг бөмбөгдөх үеэр амь үрэгдсэн иргэдийн цогцсыг гаргаж, булсан гэв

Өнгөрсөн гуравдугаар сард Оросын цэргүүд Мариуполь хотод олон зуун энгийн иргэн орогнож байсан драмын театрыг бөмбөгдсөн талаар барууны хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр/2022.05.20/ бөмбөгдөлтөд өртөж нас барсан иргэдийн цогцсыг Оросын цэргүүд театраас гаргаж, булсан талаар тус хотын даргын зөвлөх Петро Андрющенко мэдээлжээ.

Тэрбээр “Telegram” хуудастаа “Өнөөдөр эзлэгчид нас барагсдын цогцсыг гаргаж, булж дууслаа. Энэ бол дайны гэмт хэрэг. Бид хэчнээн энгийн иргэн амиа алдсаныг хэзээ ч мэдэхгүй” гэжээ.

Театрыг бөмбөгдөхийн өмнө болон дараах харьцуулсан зураг. Aljazeera

Эх сурвалж: Aljazeera

 




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө