Богдхан уулын жаргалантын аманд гарсан түймрийг цурманд орууллаа

Богдхан уулын жаргалантын аманд гарсан түймрийг цурманд орууллаа

Өчигдөр /2022.05.20/ 18:01 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээн авчээ.

Дуудлагын дагуу НОБГ, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 3 га ойн талбай өртсөн байна.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө