Улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна

Улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна

2020 он гарснаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн есөн удаагийн түймэр гарч бүрэн унтраажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байгаа талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдэгдлээ.

Хуурайшилтын зэрэг 2020.03.31-ний 16.00 цагийн байдлаар:

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Булган, Могод, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Дархан, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр Улаанбаатар орчмын бүс нутаг хамрагдаж байгаа юм байна.

Хуурайшилт ихсэж байгаатай холбогдуулан  аймаг орон нутгийн түймрийн хариуцлагатай   жижүүрүүдэд   ой  хээрийн   түймрээс  урьдчилан   сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх,   ойд   зорчих   хөдөлгөөн   ажиллагааг   хязгаарлан,   орон   нутгийн  радио,  телевизээр сэрэмжлүүлэг, шторк явуулах зэрэгт анхаарахыг  зөвлөж байна.