Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +18...+20 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө