ВИДЕО: Онцгой байдлын алба хаагчид "өндрөөс унах эрсдэлтэй байсан эмэгтэйг аварч буй бичлэг" нийтлэгджээ

ВИДЕО: Онцгой байдлын алба хаагчид "өндрөөс унах эрсдэлтэй байсан эмэгтэйг аварч буй бичлэг" нийтлэгджээ

Гал, усны аюул гээд байгаль, нийгмийн аюултай хэрэг явдал болгонд онцгой байдлын алба хаагчид хүрч очин ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалдаг. Харин сүүлийн саруудад гамшгийн үеэр ажиллаж байгаад Онцгой байдлын албаны алба хаагчид амиа алдсан цөөнгүй, харамсалтай тохиолдол гарсан. 

Тэгвэл саяхан Сонгинохайрхан дүүргийн нэгэн орон сууцны хороололд магадгүй өндрөөс унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйн амь насыг авран хамгаалж буй Онцгой байдлын алба хаагчийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.

Тус дүрс бичлэгт, "нэгэн эмэгтэй орон сууцны барилгын тагтан дээр босон, суун ямар нэгэн зүйлийг ярих аж. Харин энэ үеэр онцгой байдлын алба хаагч дээд давхраас олсоор дамжин бууж, түүний өндрөөс унах аюулаас хамгаалж байгаа" нь харагдаж ажээ. Зарим албан тус эх сурвалжууд энэхүү үйл явдлыг Сонгинохайрхан дүүргийн орон сууцны хороололд саяхан гарсан бөгөөд хэргийн газарт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн Аврах анги ажилласан гэжээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө