Украинд өгсөн Америкийн  "Абрамс М1А1" танк Оросын дронд өртөмтгий болсон тул фронтоос татжээ

Украинд өгсөн Америкийн "Абрамс М1А1" танк Оросын дронд өртөмтгий болсон тул фронтоос татжээ

Оросын тагнуулын болон довтолгооны нисгэгчгүй онгоцонд хэт өртөмтгий болсон тул Америкийн "Абрамс М1А1" загварын танкуудыг Украины тал фронтоос татсан талаар Associated Press агентлаг мэдээлжээ. Украинчууд Абрамсуудыг фронтоос эргүүлэн татсан талаар Америкийн хоёр цэргийн албан тушаалтан нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж сэтгүүлчид мэдээлсэн байна. 

Сонирхуулахад, АНУ 2023 оны эхээр Абрамс танкийг Украины армид шилжүүлсэн. Эдгээр танкууд Украины армид Оросын хамгаалалтын шугамыг нэвтлэж, эзлэгдсэн газар нутгийг эргүүлэн авахад тусална гэж төлөвлөж байсан байна. Гэтэл Абрамс танк Украинд ирсэн цагаас хойш фронтын шугам оросын дроноор дүүрсэн байна. 

Эх сурвалж: BBC