"Галт тэрэгтэй мөргөлдсөн ачааны автомашины шатахуун тээврийн чиргүүл хоосон байсан" гэж мэдэгдлээ

"Галт тэрэгтэй мөргөлдсөн ачааны автомашины шатахуун тээврийн чиргүүл хоосон байсан" гэж мэдэгдлээ

Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 24-ий шөнө /2024.04.25/ 23:00 цагийн үед 22-ын товчооны орчимд шатахуун тээвэрлэж явсан ачааны машин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан. Тэгвэл ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас "Осол болох үед уг машины шатахуун тээврийн чиргүүл хоосон байсан. Тухайн тээврийн хэрэгсэл хувь хүний эзэмшлийнх, жолооч нь гэмтэж бэртээгүй. Ачааны галт тэрэг болон автомашины жолоочийн аль аль нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан" гэсэн мэдээллийг өглөө.