ВИДЕО: Лондон хотод сул явсан морьд автомашинтай мөргөлдөж, дөрвөн хүнийг гэмтээжээ

ВИДЕО: Лондон хотод сул явсан морьд автомашинтай мөргөлдөж, дөрвөн хүнийг гэмтээжээ

Английн Лондон хотод Букингемийн ордны ойролцоо хатан хааны харуулын таван морь сургуулилтынхаа үеэр барилгын талбайн дуу чимээнээс үргэж, хоёр нь хотын төвөөр сул гүйсэн хэрэг өчигдөр /2024.04.24/ гарчээ. 

Тодруулбал, Английн хаан III Чарльзийн төрсөн өдөрт зориулсан хүндэт харуулын парадын сургуулилалтын энэхүү хэрэг явдал гарсан байна. Эдгээр амьтад Их Британийн армийн морин цэрэгт харьяалагддаг бөгөөд тэр дундаа Их Британийн хаадын хаан ширээнд залах ёслолын арга хэмжээнд оролцдог байна. Харин хотын төвөөр сул гүйсэн хоёр морьдын нэг нь хэд хэдэн автомашин мөргөж, шилний хэлтэрхийд зүсэгдсэн байна. Мөн энэ үеэр дөрвөн хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд морьдыг яаралтай барьж жүчээ рүү буцаажээ. 

Эх сурвалж: Varlamov news