Б.Дэлгэрсайхан: Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот гэж нэрлэхээр боллоо

Б.Дэлгэрсайхан: Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг хот гэж нэрлэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.24/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан "  Ерөнхий сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд өгсөн үүргийн дагуу Засгийн газрын хэрэг, эрхлэх газар, Сангийн яам, Байгаль орчин аялал жуулчлал яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. 2019 онд Үндсэн хуульд  улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны эрх зүйн байдлын тухай түүний эрхийг шилжүүлэх тухай агуулгыг оруулсан.

Энэ хүрээнд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийг шилжүүлэх асуудлыг хуульчиллаа.

Ингэснээр улсын зэрэглэлтэй дөрвөн хот, 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж нэрлэхээр болсон юм. Мөн өмнө нь хот гэж нэрлэж байсан хүн ам төвлөрсөн Эрдэнэт, Дарханыг орон нутгийн хот гэж нэрлэхээр боллоо.  Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэх юм. Зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс тосгон болгохоор болсон. Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн гэх мэт боомтод төвлөрсөн, хүн ам ихтэй газруудыг тосгон болох хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр боллоо. 

Мөн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дээрх хуультай хамт өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж байна. Ингэснээр төрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн хот, тосгонд эдийн засгийн эргэлтийг сайжруулах гол зорилготой" гэж ярилаа.

ШУУД: