Тейлор Свифтийн шинэ цомог нэг өдрийн дотор 1.6 сая хувь борлогджээ

Тейлор Свифтийн шинэ цомог нэг өдрийн дотор 1.6 сая хувь борлогджээ

Америкийн дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог болох "The Tortured Poets Department" худалдаанд гарсан эхний өдрөө 1.6 сая хувь борлогдсон талаар “Billboard” мэдээллээ.Тус цомгийн худалдааны эхний долоо хоногийн дүнг энэ сарын 28-нд дэлгэрэнгүй зарлах аж.

 Үүнээс өмнө дуучин 2023 оны 10-р сард "1989 (Taylor's Version)" цомгоороо хамгийн их борлуулалт хийж байжээ. Дөрөвдүгээр сарын 3-нд Тейлор Свифт 1.1 тэрбум долларын хөрөнгөөр "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад бичигдсэн бөгөөд 2023 онд Eras аялан тоглолтоороо тэрбум гаруй доллар цуглуулсан дээд амжилт тогтоон 4.3 сая тасалбар зараж чаджээ.