Даян аварга Н.Батсуурь шагналын мөнгөө нэхэж, шаардлага хүргүүлжээ

Даян аварга Н.Батсуурь шагналын мөнгөө нэхэж, шаардлага хүргүүлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд “Алтан цом-Бүх оддын барилдаан” болж өнгөрсөн. Тэгвэл тус барилдаанд оролцсон нийт 14 бөхөд анх ярьж тохиролцсон шагнал урамшууллаа одоог хүртэл өгөөгүй байгаа аж. Энэ талаар Даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсандаа бичиж, шаардлага хүргүүлжээ.

Тэрээр “Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор “Premier sport суваг”, “ Үндэсний алтан цом”, “Монголын Үндэсний бөхийн холбоо” зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “ПЕПСИ АЛТАН ЦОМ БҮХ ОДДЫН БАРИЛДААН” 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон.

Энэ барилдаанд нийт нэр бүхий 14 бөх барилдсан. Анх зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямарваа нэг үйлдэл гаргаагүй байна. Тиймээс бөхийн барилдаан зохион байгуулсан нэр бүхийн байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна” гэжээ.