Орон сууцны хороололд гарсан галыг унтрааж 39 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Орон сууцны хороололд гарсан галыг унтрааж 39 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо орон сууцны байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 09.19 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Галыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргажээ.