Лантуун Дохио ТББ-д хүүхдийн төлөө ажиллах хүсэлтэй 100 сайн дурын залуус нэгджээ

Лантуун Дохио ТББ-д хүүхдийн төлөө ажиллах хүсэлтэй 100 сайн дурын залуус нэгджээ

Лантуун Дохио ТББ сайн дурын ажилтны хаврын элсэлтээ авчээ.  Лантуун Дохио ТТБ хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр сайн дураараа ажиллах сонирхолтой  залууст жилд  хоёр удаа гишүүнээр элсэх боломжийг олгодог билээ.

Энэ удаагын сайн дурын элсэлтээр хүүхдийн төлөө өөрсдийн оролцоогоор бодитой хувь нэмрээ оруулахаар 100 эрч хүчтэй залуус  Лантуун Дохио ТТБ-д нэгдсэн байна. Мөн энэ үеэр өнгөрсөн 2023 оны намрын элсэлтийн сайн дурын ажилтнууд маань сертификатаа гардан авчээ.Сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүхий л үйл ажиллгааны ард хүч болон ажиллаж байдаг нийт сайн дурын залуустаа баярлалаа гэж Лантуун Дохио ТББ-аас мэдээлэв.