Баянмонгол чуулга, Симфони найрал хөгжмийн хамтарсан том хэмжээний жазз тоглолт энэ сарын 26, 27-нд болно

Баянмонгол чуулга, Симфони найрал хөгжмийн хамтарсан том хэмжээний жазз тоглолт энэ сарын 26, 27-нд болно

Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй “Баянмонгол” чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна.

АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд арилжааны тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд буй болгожээ. Дэлхийн жазз хөгжмийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог ба дэлхий даяар тархсан жазз хөгжмийн шүтэн бишригчэд болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн “An American in UB” тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26,27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.

Тоглолтод Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од Тоглолтод дуучин Наагий, Ариу, Jojo, Энжи, Уртнасан нар оролцоно. Хөтлөгч, тайлбарлагч: Н.Ганбат /Gambino/ Улсын Филармонийн концертын танхим 2024 оны дөрөвдүгээр сарын 26,27-ны өдөр 19:00 цагаас болно. Тасалбарыг: https://www.ticket.mn/event/2067 болон Улсын Филармонийн кассаас Дэлгэрэнгүйг: 88003041, 70118012-с авна уу.