Азийн аваргын эхний өдөр Монголчууд гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Азийн аваргын эхний өдөр Монголчууд гурван алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна.

Тус тэмцээний эхний өдөр манай улсын найман тамирчин дэвжээнд гарч, таван медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр нар алт, түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртлээ. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, 70, эрэгтэйчүүдийн 73, 81 кг-д манай таван бөх дэвжээнд гарна.