ВИДЕО: Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар арван улс дамнах мотоциклтой аяллаа эхлүүлэхээр төв талбайгаас хөдөллөө

ВИДЕО: Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар арван улс дамнах мотоциклтой аяллаа эхлүүлэхээр төв талбайгаас хөдөллөө

Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр эмэгтэй анх удаа арван улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр сарын турш 30 мянган км замыг мотоциклоор туулахаар өнөөдөр /2024.04.19/ Сүхбаатарын талбайгаас хөдөллөө.

Тэдний хувьд 2020 онд Монгол орноор таван мянга 700 км аялж байсан туршлагатай юм. Харин энэ удаа тэд Улаанбаатараас Баян-Өлгий, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Москва, Алтанбулаг гээд Улаанбаатарт эргэж ирэхээр төлөвлөжээ. Мөн аялагч Н.Оргилмаа нь "Moto rent Mongolia" хэмээх мотоциклын сургалт явуулдаг бөгөөд 17 жилийн туршлагатай аж.

ВИДЕО: