“СИТИ Аянга” баг оюутны лигээс дөрөв дэх түрүүгээ хүртлээ

“СИТИ Аянга” баг оюутны лигээс дөрөв дэх түрүүгээ хүртлээ

Монголын оюутны лигийн 2023-2024 оны улирлын аваргаар Д.Мөнхтүвшин дасгалжуулагчтай, С.Эрхбаяр туслах дасгалжуулагч, М.Бат-Оргил ахлагчтай СИТИ их сургуулийн “СИТИ Аянга” баг тодорлоо. 

“СИТИ Аянга” баг нь  2016, 2017, 2018 онд дараалан түрүүлсэн юм. Энэ удаад дөрөв дэх түрүүгээ хүртэж байгаа нь энэ юм. Аваргын төлөө оюутны лигийн түүхэнд нийт 12 удаа, сүүлийн найман улирлын долоод нь финалд шалгарсан, таван удаагийн аварга МИУС-ийн “Шонхорууд” багтай тоглосон юм. Ширүүн өрсөлдөөн үзүүлсэн тоглолтын төгсгөлд “СИТИ Аянга” багийн тоглогчид илүү байж 63:59-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.

Финалын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Б.Маргад тодорсон юм. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод 18 оноо, долоон самбар, хоёр бөмбөгт таслалт хийсэн амжилтаараа шилдэг тоглогчоор шалгарав. Мөн 2023-204 оны улирлын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Н.Эрдэнэ шалгарлаа.