УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн өгсөн 23 нам, хоёр эвслээс өнөөдөр 21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр /2024.05.02/ батламжаа гардаж авлаа.
Батламжаа гардаж авсан нам эвслүүд:
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
- Үндэсний эвсэл
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын Либерал Ардчилсан нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол Консерватив нам
- ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам
- Эрх Чөлөөний Эвсэл нам
Харин Монголын Либерал Нам, Иргэний Хөдөлгөөний Намын төлөөллүүд батламжаа маргааш авах аж. Түүнчлэн сонгуульд өрсөлдөх эрхээ авсан нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-ныг дуустал нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Нэр дэвшигч тавдугаар сарын 23-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлнэ. Үүнээс хойш зургаадугаар сарын 1-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.