“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.04.18/ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.30 цагт болно.

Тус шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургаадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны арваннэгдүгээр сард прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тул ийнхүү Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэж байна




Өнөөдөр үхэр өдөр

22 минутын өмнө