Зургаан сар орчмын өмнө хаагдсан "Hi sainuu" дугуй түрээсийн аппликейшнд байршуулсан мөнгөө иргэд одоог хүртэл авч чадахгүй байна

Зургаан сар орчмын өмнө хаагдсан "Hi sainuu" дугуй түрээсийн аппликейшнд байршуулсан мөнгөө иргэд одоог хүртэл авч чадахгүй байна

Өнгөрсөн оны наймдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод дэлхийн томоохон хотуудын жишиг стандартын дагуу “Hi sainuu” дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлж, тус компанийн залуус шар, цэнхэр өнгийн мянган дугуйг үйлчилгээнд гаргаад байсан. 

Ингэхдээ нийтийн эзэмшлийн талбайд дугуйгаа олноор байршуулж, эхний 30 секунд үнэгүй. Үүнээс хойш 15 минут нь мянган төгрөг байхаар тооцоолж, замын ачааллыг бууруулж, иргэдийн цаг хугацааг хэмнэхээр эл үйлчилгээг эхлүүлсэн байдаг. Гэвч зах зээлийн үнэлгээгээр 720 мянган төгрөгийн үнэ бүхий мянган дугуйны 400 нь тонуулж, эвдэрсний улмаас өнгөрсөн жил үйлчилгээгээ зогсоосон талаар бид мэдээлж байсан. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  Улмаар дугуй түрээсийн үйлчилгээ ашиглах иргэд “Hi sainuu” компанийн аппликейшнд 5-20 мянган төгрөг байршуулсан ч одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа аж.