Титаник хөлөг онгоцны хамгийн баян хүний цогцсоос олдсон алтан халаасны цаг 2.5 сая доллараар зарагджээ

Титаник хөлөг онгоцны хамгийн баян хүний цогцсоос олдсон алтан халаасны цаг 2.5 сая доллараар зарагджээ

Титаник хөлөг онгоцны хамгийн баян хүний цогцсоос олдсон алтан халаасны цаг Их Британид дуудлага худалдаагаар 2.5 сая доллараар зарагдаж дээд амжилт тогтоожээ.

Дуудлага худалдаачид энэ цагийг өнгөрсөн бямба гаригт  /2024.04.27/ 1.175 сая фунт стерлинг буюу 2.5 сая доллараар АНУ-ын хувийн цуглуулагчдад худалдсан нь Титаникийн дурсгалт зүйлсийн хамгийн өндөр үнээр зарагдсан бараа болсон байна.

Цагны анхны эзэн, бизнесмен 47 настай Жон Жейкоб Астор байсан бөгөөд хамгийн сүүлд  1912 онд өөрийн шинэ эхнэр Мадленийг аврах завь дээр сууж байхыг хараад хөлөг онгоцтой хамт живсэн гэдэг.

Өмнө нь Титаникийн олдворуудад төлсөн хамгийн өндөр дүн нь хөлөг онгоц живж байх үед тоглож байсан хийл хөгжимд 1,1 сая фунт стерлинг буюу 2,3 сая доллар байсан бөгөөд энэ нь 2013 онд мөн дуудлага худалдааны ордонд зарагдсан гэж Devizes дахь дуудлага худалдааг зохион байгуулагч Хенри Олдриж  Сон нар мэдэгджээ.