ВИДЕО: Нью-Йорк хотод сүүлийн 40 жил тохиолдоогүй 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч, хүний амь нас хохироогүй гэж мэдэгджээ

ВИДЕО: Нью-Йорк хотод сүүлийн 40 жил тохиолдоогүй 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч, хүний амь нас хохироогүй гэж мэдэгджээ

Орон нутгийн цагаар өнгөрөгч Баасан гараг /2024.04.05/-т АНУ-ын Нью-Йорк хотод 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь сүүлийн 40 жилд байгаагүй томоохон газар хөдлөлт тус хотод тохиогоод байна. 

Баасан гарагийн өглөө АНУ-ын зүүн эрэгт болсон 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Нью-Йорк болон түүний эргэн тойронд мэдрэгдсэн ба газар хөдлөлтийн голомт нь Нью-Йорк хотоос баруун тийш 64 км-ийн зайд орших Нью Жерси мужийн Ливан хотын ойролцоо байжээ. Америкийн зүүн эрэгт газар хөдлөлт ховор тохиолддог бөгөөд энэ нь Нью-Йорк хотод сүүлийн 40 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байжээ. Учир нь 1983 онд Нью-Йорк мужийн Ньюкомб хотод 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Харин Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул газар хөдлөлтийн ноцтой байдлыг онцолсон боловч "хүний амь насанд аюултай нөхцөл байдал хараахан тогтоогдоогүй" бөгөөд түүний баг дэд бүтцийг шалгаж байна гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC