Монголын сонгуульд ОХУ, БНХАУ зэрэг гадны орноос нөлөөлөх эрсдэлийг бууруулахаар ажиллана гэж META компанийн төлөөллүүд мэдээллээ

Монголын сонгуульд ОХУ, БНХАУ зэрэг гадны орноос нөлөөлөх эрсдэлийг бууруулахаар ажиллана гэж META компанийн төлөөллүүд мэдээллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдыг мэдээллээр хангах, сошиал орчинд хуулийн хэрэгжилт хангуулах зорилгоор Facebook, Messenger, WhatsApp, Instagram зэрэг сүлжээг хөгжүүлэгч МЕТА компанийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монголд хүрэлцэн ирсэн юм. Тэд дөрөвдүгээр сарын 22-26-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, улс төрийн намуудын төлөөлөл, хэвлэл мэдээлэл зэрэг салбар салбарын төлөөлөлд мэдээлэл өгсөн юм.

2024 онд бол дэлхий дахинаа сонгуулийн жил болж байна. Дэлхийн 50 гаруй улсад 4 тэрбум хүн сонгуульд санал өгч байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр Facebook, Messenger, WhatsApp, Instagram сүлжээгээр олон нийтийг санаатай болон санаандгүйгээр ташаа мэдээллийг шалгах, мэдээллийн сөрөг нөлөөллөөс шалтгаалан хариуцлага тооцох асуудлыг зохицуулна гэж МЕТА компанийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Сенүра Абейвардена онцлов. 

2023 ОНЫ IV УЛИРАЛД ТЕХНОЛОГИЙН ТУСЛАМЖТАЙГААР 620 МЯНГАН ХУУРАМЧ ХАЯГ УСТГАСАН

Бид олон сонгуульд оролцоотой маш завгүй ажиллаж байна. Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд Тайвань, Индонез, Монгол, Энэтхэгт одоо сонгууль үргэлжилж байна. Тэр бүх сонгуульд зэрэг зэрэг ажиллах боломжгүй тул манай платформуудыг ашигладаг хүний тоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоо гэх мэт үндсэн таван шалгуур тавьдаг. 

  • Хуурамч хаягийг эсрэг үйл ажиллагаа 
  • Санаатай болон санаандгүйгээр олон нийтийг ташаа мэдээллээр хангадаг хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулна.
  • Сонгогчдын үнэ бодит мэдээллээр хангах, сонгогчдыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Хуурамч хаягийг технологийн тусламжтайгаар илрүүлдэг. 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар технологи ашиглаж 620 мянган хуурамч хаяг устгасан. Үүний 99.2 хувийг техникийн тусламжтай илрүүлжээ. МЕТА компани худал мэдээллийн эсрэг дараах гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
1. Устгах- Сонголтод нөлөөлөхүйц, нийгэмд хор уршигтай мэдээллийг устгах
2. Бууруулах- Ташаа мэдээллийн түгээлтийг бууруулах, хязгаарлах
3. Зөв мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн сурталчилгааны ил тод байдлыг хангах, Монголын сонгуульд Орос, Хятад зэрэг гаднын улс орнуудаас нөлөөлөх эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллана.

Сонгуулийн сурталчилгаагаа хэний санхүүжилтээр явуулж буй талаараа ил тод зарлахыг нэр дэвшигчдэд уриалж байна. Сонгуулийн сурталчилгааны мэдээллийг фэйсбүүк дэх “Ad Library” тохируулгад нэмж, байршуулсан сурталчилгааг архивлах замаар өгөгдлийн сан үүсгэдэг. Тухайн хаягаар орвол ямар хэмжээний бүүст хийсэн, ямар хандалт авсан гэх мэт олон төрлийн мэдээлэл ил болно. Бид  “bad actor” буюу буруу зүйл хийдэг этгээдүүдтэй тууштай тэмцэнэ. Тэдний мэдээллийг шалгаж үзээд, устгадаг.

Зохион байгуулалттай үйлдлийн эсрэг ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээр 2017 оноос ажиллаж, 200 гаруй сүлжээг буулгасан. Харин сонгогчдыг дэмжих сануулга мэдээлэл явуулах, сонгуульд оролцсоныг гэрчлэх стикер өгөх зэргээр залуу сонгогчдыг идэвхжүүлэх чиглэлээр ажиллана. Монголын тухайд бид эрсдэлийн үнэлгээ хийж байна. Мөн сургалт зохион байгуулах, эрх бүхий байгууллагуудад сануулах, эрх тэгш нөхцөлөөр хангах, платформд ташаа мэдээ түгээхгүй байх талаар сануулна гэсэн мэдээллийг Ази, Номхон далайн бүсийн Глобаль арга хэмжээний албаны ажилтан JuJu өгсөн юм.

ФЭЙСБҮҮКТЭЭ “СОНГУУЛЬ ШУДАРГА БУС БОЛЛОО” ГЭЖ БИЧВЭЛ МЕТА-ГИЙН БОДЛОГЫГ ЗӨРЧИХГҮЙ

МЕТА-гийн контентын бодлогын албанд ташаа мэдээллийн эсрэг үйл ажиллагаа хариуц ажилладаг Allice, Бид сонгууль шударга явуулах, ташаа мэдээлэл түгээхээс сэргийлж идэвхтэй ажилладаг. Бид  mis, dis, rd гэсэн нэр томъёо ашигладаг. 

Худал хуурмаг мэдээлэл болохыг мэдэлгүй санаатай бус, буруу мэдээлэл түгээсэн бол MIS information. MIS information-ыг илрүүлэхэд бид хөндлөнгийн баримт шалгагчидтай хамтарч ажилладаг. Шалгалтаар ташаа мэдээлэл болох нь тогтоогдсон ч хор нөлөө багатай бол түгээлтийг хязгаарлах арга хэмжээ авна. Хязгаарлах гэдэг нь тухайн мэдээлэл платформд байх боловч бага харагдана гэсэн үг. Дахин дахин ташаа мэдээлэл түгээмэл мэдээллийг устгана. Бусдын бичсэн хуурамч мэдээлэл түгээвэл /share/ анхааруулга өгнө. Бид ташаа мэдээллийг илрүүлэхдээ технологи ашиглана.

Санаатайгаар худал мэдээлэл түгээсэн бол Dis information болох бөгөөд ийм тохиолдолд шууд устгах арга хэмжээ авна. Жишээлбэл, сонгогчдын сонголтод шууд нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл гэж сонгуулийн санал хураах өдөр, цаг, эхлэх хаагдах хугацааг ташаа мэдээлбэл, санал тоолох, тодорхой нэр дэвшигч нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад байгаа эсэхтэй холбоотой ташаа мэдээлэл цацвал шууд устгах мэдээлэлд автоматаар орно. Бид хуурамч мэдээллийн эсрэг тухайн улсын холбогдох байгууллагатай хамтарч ажилладаг. Монголоос Харилцаа холбооны зохицуулах газар.

Ямар нэг зураггүй, эсвэл бусдын нэрээр хаяг нээсэн, хүний өмнөөс ашиглах зэргээр хуурамч хаяг ашиглаад устгагдвал манай бодлогын дагуу дахин хаяг нээх эрхийг хаадаг. Жишээлбэл, өөрийн хаягаар “Манай нэр дэвшигчийг сонгоорой” гэж дахин дахин бичвэл ташаа мэдээлэл биш. “Сонгуульд бүү оролцоорой” гэх мэтээр бичвэл мөн л дүрэм журам зөрчсөнд тооцохгүй. Учир нь тэр хүн өөрийн улс төрийн итгэл үнэмшлээр язгуур эрх ашгийн хүрээнд мэдээлж байна гэж үзнэ.

Тухайлбал “Сонгууль шударга бус боллоо” гэж бичвэл яах вэ? гэж сургалтад ирсэн сэтгүүлчдээс асуув. Энэ нь МЕТА-гийн бодлогыг зөрчихгүй бөгөөд тухайн хүний итгэл үнэмшлээрээ бичсэн үзэл бодол юм. Харин “цээжээрээ хамгаална, түлхэн унагаана...” гэх мэт өдөөн турхирсан өнгө аяс бүхий үймээн самуун, хүчирхийлэлд уриалсан мэдээлэл бичвэл дүрэм зөрчсөнд тооцно.

БИД 60 ХЭЛЭЭР ЯРЬДАГ ХӨНДЛӨНГИЙН 80 БАРИМТ ШАЛГАГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ

МЕТА компанийн Шударга байдал, түншлэлийн албаны ажилтан Николь, Бид гуравдагч тал буюу 60 хэлээр ярьдаг хөндлөнгийн баримт шалгагч дэлхийн 80 байгууллагатай хамтарч ажилладаг. Монголын баримт шалгах төвтэй хамтарч ажилладаг. Баримт шалгагчийг сонгохдоо Олон улсын баримт шалгах сүлжээ /IFCN/ -нээс итгэмжилсэн, тус сүлжээний дүрэм журмыг мөрдөж ажилладаг байгууллагыг сонгодог. Баримт шалгагчид ажлаа явуулахдаа нэгдүгээрт аль нэг талыг баримтлахгүй байх зарчимд тулгуурладаг. Бүтэц зохион байгуулалт болон баримт шалгах арга зүйгээ ил тод байлгахаа хүлээн зөвшөөрсөн байх гэх мэт зарчим баримталдаг.

Цахим орчинд хурдтай түгэх ташаа мэдээллүүд жирийн иргэдэд сөрөг үр дагавар авчрах, худал мэдээллийг шуурхай илрүүлэх  зорилгоор баримт шалгах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Тухайн хаягаар орвол ямар хэмжээний бүүст хийсэн, ямар хандалт авсан гэх мэт олон төрлийн мэдээлэл ил болно. Бид  “bad actor” буюу буруу зүйл хийдэг этгээдүүдтэй тууштай тэмцэнэ. Тэдний мэдээллийг шалгаж үзээд, устгадаг. Зохион байгуулалттай үйлдлийн эсрэг ажиллагаа явуулдаг. Энэ чиглэлээр 2017 оноос ажиллаж, 200 гаруй сүлжээг буулгасан. Харин сонгогчдыг дэмжих сануулга мэдээлэл явуулах, сонгуульд оролцсоныг гэрчлэх стикер өгөх зэргээр залуу сонгогчдыг идэвхжүүлэх чиглэлээр ажиллана. 

Монголын тухайд бид эрсдэлийн үнэлгээ хийж байна. Мөн сургалт зохион байгуулах, эрх бүхий байгууллагуудад сануулах, эрх тэгш нөхцөлөөр хангах, платформд ташаа мэдээ түгээхгүй байх талаар сануулна гэсэн мэдээллийг Ази, Номхон далайн бүсийн Глобаль арга хэмжээний албаны ажилтан JuJu өгсөн юм.

ФЭЙСБҮҮКТЭЭ “СОНГУУЛЬ ШУДАРГА БУС БОЛЛОО” ГЭЖ БИЧВЭЛ МЕТА-ГИЙН БОДЛОГЫГ ЗӨРЧИХГҮЙ

МЕТА-гийн контентын бодлогын албанд ташаа мэдээллийн эсрэг үйл ажиллагаа хариуц ажилладаг Allice, Бид сонгууль шударга явуулах, ташаа мэдээлэл түгээхээс сэргийлж идэвхтэй ажилладаг. Бид  mis, dis, rd гэсэн нэр томъёо ашигладаг. 

Худал хуурмаг мэдээлэл болохыг мэдэлгүй санаатай бус, буруу мэдээлэл түгээсэн бол MIS information. MIS information-ыг илрүүлэхэд бид хөндлөнгийн баримт шалгагчидтай хамтарч ажилладаг. Шалгалтаар ташаа мэдээлэл болох нь тогтоогдсон ч хор нөлөө багатай бол түгээлтийг хязгаарлах арга хэмжээ авна. Хязгаарлах гэдэг нь тухайн мэдээлэл платформд байх боловч бага харагдана гэсэн үг. Дахин дахин ташаа мэдээлэл түгээмэл мэдээллийг устгана. Бусдын бичсэн хуурамч мэдээлэл түгээвэл /share/ анхааруулга өгнө. Бид ташаа мэдээллийг илрүүлэхдээ технологи ашиглана.

Санаатайгаар худал мэдээлэл түгээсэн бол Dis information болох бөгөөд ийм тохиолдолд шууд устгах арга хэмжээ авна. Жишээлбэл, сонгогчдын сонголтод шууд нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл гэж сонгуулийн санал хураах өдөр, цаг, эхлэх хаагдах хугацааг ташаа мэдээлбэл, санал тоолох, тодорхой нэр дэвшигч нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад байгаа эсэхтэй холбоотой ташаа мэдээлэл цацвал шууд устгах мэдээлэлд автоматаар орно. Бид хуурамч мэдээллийн эсрэг тухайн улсын холбогдох байгууллагатай хамтарч ажилладаг. Монголоос Харилцаа холбооны зохицуулах газар.

Ямар нэг зураггүй, эсвэл бусдын нэрээр хаяг нээсэн, хүний өмнөөс ашиглах зэргээр хуурамч хаяг ашиглаад устгагдвал манай бодлогын дагуу дахин хаяг нээх эрхийг хаадаг. Жишээлбэл, өөрийн хаягаар “Манай нэр дэвшигчийг сонгоорой” гэж дахин дахин бичвэл ташаа мэдээлэл биш. “Сонгуульд бүү оролцоорой” гэх мэтээр бичвэл мөн л дүрэм журам зөрчсөнд тооцохгүй. Учир нь тэр хүн өөрийн улс төрийн итгэл үнэмшлээр язгуур эрх ашгийн хүрээнд мэдээлж байна гэж үзнэ.

Тухайлбал “Сонгууль шударга бус боллоо” гэж бичвэл яах вэ? гэж сургалтад ирсэн сэтгүүлчдээс асуув. Энэ нь МЕТА-гийн бодлогыг зөрчихгүй бөгөөд тухайн хүний итгэл үнэмшлээрээ бичсэн үзэл бодол юм. Харин “цээжээрээ хамгаална, түлхэн унагаана...” гэх мэт өдөөн турхирсан өнгө аяс бүхий үймээн самуун, хүчирхийлэлд уриалсан мэдээлэл бичвэл дүрэм зөрчсөнд тооцно.

БИД 60 ХЭЛЭЭР ЯРЬДАГ ХӨНДЛӨНГИЙН 80 БАРИМТ ШАЛГАГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ

МЕТА компанийн Шударга байдал, түншлэлийн албаны ажилтан Николь, Бид гуравдагч тал буюу 60 хэлээр ярьдаг хөндлөнгийн баримт шалгагч дэлхийн 80 байгууллагатай хамтарч ажилладаг. Монголын баримт шалгах төвтэй хамтарч ажилладаг. Баримт шалгагчийг сонгохдоо Олон улсын баримт шалгах сүлжээ /IFCN/ -нээс итгэмжилсэн, тус сүлжээний дүрэм журмыг мөрдөж ажилладаг байгууллагыг сонгодог. Баримт шалгагчид ажлаа явуулахдаа нэгдүгээрт аль нэг талыг баримтлахгүй байх зарчимд тулгуурладаг. Бүтэц зохион байгуулалт болон баримт шалгах арга зүйгээ ил тод байлгахаа хүлээн зөвшөөрсөн байх гэх мэт зарчим баримталдаг. Цахим орчинд хурдтай түгэх ташаа мэдээллүүд жирийн иргэдэд сөрөг үр дагавар авчрах, худал мэдээллийг шуурхай илрүүлэх  зорилгоор баримт шалгах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм.