Нэгдүгээр тойргийн Сонгуулийн хороог Өвөрхангайд байгууллаа

Нэгдүгээр тойргийн Сонгуулийн хороог Өвөрхангайд байгууллаа

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг нэгдүгээр тойрогт зохион байгуулах Сонгуулийн хороог Өвөрхангай аймагт байгууллаа. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.17-д “Сонгуулийн нэг тойрогт 2 ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой сонгуулийн хороо нь тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна” гэж заасан.

Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Архангай, Баянхонгор аймгийн төлөөлөл оролцсон есөн хүний бүрэлдэхүүнтэй Сонгуулийн хороог Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболдоор ахлуулан байгуулаад байна. Аймгийн Сонгуулийн хороо нь анхны хурлаа хийж, сумдын сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэн, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумдын Сонгуулийн хороог байгууллаа.