Өмнөговийн нутгаар явж буй цоохор ирвэс шинэ эзэмшил нутгаа олохоор яваа тул үргээхгүй байхыг анхаарууллаа

Өмнөговийн нутгаар явж буй цоохор ирвэс шинэ эзэмшил нутгаа олохоор яваа тул үргээхгүй байхыг анхаарууллаа

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт цоохор ирвэс орж ирсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “ Өмнөговь аймгийн хэмжээнд Цоохор ирвэс тал хээрээр явах тохиолдлууд гарч байна. Цоохор ирвэс нь орооноос бусад үедээ ганцаараа амьдардаг бөгөөд нэгнийхээ эзэмшил нутагт хамтран амьдардаггүй. Нас бие гүйцсэн Цоохор ирвэс шинээр эзэмшил газар нутгаа тогтоохоор явж байгаа тул малчид ард иргэд Цоохор ирвэстэй таарсан тохиолдолд хэт их ойртохгүй байх, уулын амьтан тул тал хээр таарвал туулгаж цуцаахгүй байхыг анхаарна уу. Түүнд шинэ эзэмшил нутгаа олоход та бүхэн ухамсартай хандаарай” гэж мэдээллээ.