ВИДЕО: Хятадад зохион бүтээсэн AS700 иргэний нисэх онгоц анхны нислэгээ амжилттай үйлджээ

ВИДЕО: Хятадад зохион бүтээсэн AS700 иргэний нисэх онгоц анхны нислэгээ амжилттай үйлджээ

Хятадын зохион бүтээсэн AS700 иргэний нисэх онгоц дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Хятадын төв хэсгийн Хубэй мужид анхны нислэгээ амжилттай үйлджээ. 

Агаарын хөлөг Жингмэн Жанхэ нисэх онгоцны буудлаас хөөрч, нэг цаг 46 минут нислэг үйлдсэний дараа Жинжоу хотын нисэх онгоцны буудалд газардсан гэж Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпораци (AVIC) мэдээлэв. Мөн анхны агаарын тээврийн хэрэгслийг энэ оны эцэс гэхэд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Агаарын хөлөг онгоцны төслийн ерөнхий зохион бүтээгч Жоу Лэй хэлэхдээ, "Энэ нислэг нь AS700-ийн нислэгийн холбоо, байгууламжийн ачаалал, хөөрөх, буух чадварыг бүрэн баталгаажуулж, цаашдын урт зайн нислэгийн үндэс суурийг тавьсан" гэжээ. Өнгөрсөн жил AS700 загварын гэрчилгээ авснаас хойш тус компани 18 ширхэг агаарын хөлгийн захиалга авчээ. Үйлчлүүлэгчид нь гол төлөв аялал жуулчлалын салбарынхан байдаг гэнэ. Нэг капсултай нисгэгчтэй тус нисэх онгоц нь нисгэгчийг оролцуулаад 10 хүн тээвэрлэх хүчин чадалтай ба хамгийн их багтаамж нь 4150 кг, нислэгийн хамгийн урт зам нь 700 км, тэсвэрлэх чадвар нь 10 цаг байдаг аж.

 Эх сурвалж: Xinhua news