ВИДЕО: Туркийн сөрөг хүчний намын дэд дарга М.Палаз сонгуулийн ялалтаа тэмдэглэж байх үеэр барилгын тагт нурж, тэрээр нас баржээ

ВИДЕО: Туркийн сөрөг хүчний намын дэд дарга М.Палаз сонгуулийн ялалтаа тэмдэглэж байх үеэр барилгын тагт нурж, тэрээр нас баржээ

Өнгөрөгч бямба гараг /2024.03.30/-т Турк улсад орон нутгийн засаг захиргааны сонгууль болж, тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам сүүлийн 20 жилд анх удаа сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын намдаа ялагдал хүлээсэн байна.

Тодруулбал, Истанбул, Анкара, Измир зэрэг томоохон хотуудад сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Тэгвэл орон нутгийн цагаар өчигдөр /2024.04.01/ сөрөг хүчин болох Туркийн Бүгд Найрамдах Ардын Намын дэд дарга Мехмет Палас орон нутгийн сонгуульд намаа ялсны баяраа тэмдэглэж байх үеэр түүний зогсож байсан барилгын тагт нурж тэрээр нас баржээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: